Хайлт хийх

ТАЛАРХАЛ

2019 оны 04 сарын 18
ТАЛАРХАЛ

ШУТИС-ийн Механик Тээврийн Сургуулиас төгсөгч оюутнуудаа ажилд зуучлах болон суралцаж байгаа оюутнуудаа мэргэжлийн дадлага хийлгэх, зуны амралтаараа ажиллах ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2019” арга хэмжээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. 


Энэхүү өдөрлөгт 25 гаруй компанийн ажил олгогчийн төлөөлөгчид оролцсон бөгөөд манай байгууллага тус сургуультай олон жил хамтран ажиллаж байна. 


Оюутнуудыг мэргэжлийн дадлага хийлгэх, шинэ төгсөгчийг ажлын байраар хангах чиглэлээрх манай компанийн хамтын ажиллагааг үнэлэн тус өдөрлөгийн үеэр ТАЛАРХАЛ олголоо.


Бидний нийгмийн хариуцлагыг үнэлж, талархал олгосон Д.Цолмонбаатар захиралтай Механик тээврийн сургуулийн хамт олонд ажлын их амжилт хүсэж, цаашид хамтын ажиллагаа улам өргөжин батжина гэдэгт итгэлтэй байна.

 

“УЛААНБААТАР БҮК” ХК