Хайлт хийх

Нийгмийн хариуцлагын хүрээнд баримтлах бодлого

Оюутан, шинэ төгсөгчийг дэмжих чиглэл”-ийн хүрээнд үндсэн үйл ажиллагааны чиглэлийн их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, оюутнуудыг дадлага хийлгэх, сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлах, илтгэл тэмцээн явуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулан, шинэ  төгсөгчийг ажлын байраар хангана.

Нийгмийн хариуцлагын аян” зохион байгуулах хүрээнд жил бүр төлөвлөгөө гарган, төсвийг батлах бөгөөд энэ үйл ажиллагааг жил жилээр газар нэгжүүд хариуцан ажиллана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллах боломжоор хангах чиглэл”-ийн хүрээнд байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах боломжтой ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй ажиллах боломж, ажиллах орчин нөхцлөөр ханган ажиллуулна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь бусад ажилтны адилаар цалин, шагнал урамшуулал, нийгмийн халамж, сургалтанд хамраглах болон бусад үйлчилгээнд адил тэгш эрхтэйгээр хамрагдана.

Хэрэв ажилтан байгууллагад ажиллах явцдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон бол ажилтанг тохирох албан тушаалд томилон ажиллуулах нь байгууллагын үүрэг байх болно.

Эрх тэгш байдал, дарамт, хууль бус үйл явдлыг тайлагнах” чиглэлийн хүрээнд ажилтан бүх төрлийн дарамт шахалт, ялгаварлан гадуурхаж буй талаар санал гомдлоо цаг алдалгүй нотлох баримттайгаар Тамгын газарт гаргах бөгөөд Тамгын газар асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэнэ.