Хайлт хийх

Бутлан ангилах үйлдвэр

Бутлан ангилах үйлдвэр

Бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөг хүчин зүйл нь түүхий эд байдаг.  Бид бүтээгдэхүүний чанарт анхаарч  дүүргэгч материал болох элс хайрга бутлан ангилах төхөөрөмжийг 2012онд ашиглалтанд оруулан өндөр чанарын 0-2мм, 2-5мм, 5-10мм, 10-20мм-н фракцтай буталж , угаасан элс хайргыг үйлдвэрлэлдээ ашигладаг.

Манай компани  өөрсдийн үйлдвэрлэсэн буталсан элс хайргыг хэрэглэснээр М1000 хүртэлх чанартай бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэх боломжтой ба өндөр чанарын бетон зуурмаг шаарддаг хийц эдлэл болох гүүрийн дам нуруу, төмөр замын дэр бетон, төмөр замын доогуур тавигддаг туннель, цахилгаан дамжуулах агаарын шугамын суурь гэх мэт  хийц эдлэлүүдийг үйлдвэрлэж бэлтгэн нийлүүлж харилцагчдынхаа талархалыг хүлээсээр байна.

Бутлан ангилах тоног төхөөрөмж нь цагт 100тн будалсан элс хайрга гаргах хүчин чадалтай.