Хайлт хийх

АЖЛЫН БАЙРНЫ "УРИЛГА" ГАРДУУЛЛАА

2019 оны 06 сарын 13
АЖЛЫН БАЙРНЫ

“Улаанбаатар БҮК” ХК-ийн нийгмийн хариуцлага, “Оюутан, шинэ төгсөгчийг дэмжих чиглэл”-ийн хүрээнд “Хасу Мегаватт” ХХК-ийн дэргэдэх Герман-Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвтэй хамтран ажилладаг билээ. Үүний дагуу 2019 онд тус сургуулийн “гагнуурчин” мэргэжлийн ангийн 3 суралцагчийг Металл хийц үйлдвэрлэлийн цехэд 3 сарын хугацаанд цалинтай дадлага хийлгэлээ.

Бид 2018-2019 оны төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын шалгалтанд оролцож, 36 төгсөгчөөс ур чадвараараа шалгарсан н.Баасандорж, н.Буянжаргал, О.Золбаяр, М.Ганбаяр нарт “ГАГНУУРЧИН” ажлын байранд орох урилгыг 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Төгсөлтийн баяр дээр нь гардууллаа. 
Нийт төгсөгчдөд сургуулиа амжилттай төгсөж байгаад баяр хүргээд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

“УЛААНБААТАР БҮК”ХК