Хайлт хийх

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

2026 оны 04 сарын 09
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

- “Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 3-р сарын 13-ны өдрийн хурлын 2026/02 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4-р сарын 30-ны өдрийн 11.00 цагт Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамж "Улаанбаатар БҮК" ХК-ийн өөрийн байранд болно. Хурлаар доорхи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

          1. 2025 оны компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;

          2. Ногдол ашгийн талаарх ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;

          3. "Улаанбаатар БҮК" ХК-ийн 2026 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн талаар танилцуулах;

          4. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийш томилох;

          5. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны төсөв батлах;

- Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр:

          2026 оны 4-р сарын 3-ны өдөр

- Хурал хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх өдөр, журам:

          Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй 2026 оны 3-р сарын 23-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 11.00-16.00 цагийн хооронд 7717-7117, 8807-9542 утсаар болон Баянгол дүүргийн 29-р хороо, Эрчим хүчний гудамж "Улаанбаатар БҮК" ХК-ийн байранд ирж ТУЗ-ийн нарийн бичгийн даргатай уулзан танилцаж болно.

- Хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

          1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх "саналын хуудас", санал өгөх заавар

          2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг

          3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдсон мэдээллийн жагсаалт

          4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл

- Хурал зохион байгуулах комисс: 

          Утас: 7717-7117, 8807-9542

          Имэйл: info@ubbuk.mn