Хайлт хийх

"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН -2022" ЭХЭЛЛЭЭ

2022 оны 04 сарын 05

      Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага 2003 оноос 4-р сарын 28-ны өдрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн билээ.

 

   Монгол Улс энэ өдөрт тохиолдуулан 2011 оноос хойш 4-р сарыг Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сар болгон жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд  энэ жил 11 дэхь жилдээ энэхүү аяныг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ ! гэсэн уриан дор зохион байгуулж, 2022 оны 04-04-ний өдөр тус аяны нээлтийн үйл ажиллагаа Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж Монгол улсын 50 гаруй аж ахуй нэгж байгууллагын 1200 төлөөлөгчид оролцсон томоохон үйл ажиллагаа болж өндөрлөө.

 

    Манай байгууллага тус арга хэмжээнд өөрийн байгууллагын болон ХАБЭАБОАлбаны  үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах бусад аж ахуй нэгж байгууллагын туршлагыг судлах чиг үүрэгтэйгээр оролцон  ХАБЭА-н чиглэлээрх нийт 12 брошур буюу 600 гаруй тараах материалыг тарааж нийтийн хүртээл болголоо.