Хайлт хийх

“БЕТОН АРМАТУРЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ

2019 оны 12 сарын 19
“БЕТОН АРМАТУРЧИН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН  ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ

“Улаанбаатар БҮК”ХК-ийн дэргэдэх УББҮК сургалтын төв нь “Бетон арматурчин” мэргэжил олгох сургалтыг амжилттай зохион байгуулж, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвтэй хамтран уг мэргэжлээр төгсөгчиддөө “Чадамжийн гэрчилгээ” олголоо.

Энэ удаагийн сургалтанд 13 хүн хамрагдсанаас 9 нь тэнцэж, чадамжийн гэрчилгээ авсан Сү.Бат-Эрдэнэ, Сэ.Бат-Эрдэнэ, Б.Чимэдцэрэн, С.Майра, Б.Мөнгөнсүх, С.Чулуунтогтох, Э.Халиун, Б.Чүлтэмжамц нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Манай сургалтын давуу тал нь 100 хувь ажлын байраар хангагдах ба ажиллаж байх хугацаандаа сургалтанд хамрагдаж мэргэжил эзэмших, мөн мэргэжилтэй болсон ажилтнууд өсөн дэвших  бүрэн боломжтой юм.

 

                  "УББҮК" СУРГАЛТЫН ТӨВ

                     2019 ОН