Хайлт хийх

Метал хийц эдлэл

Метал хийц эдлэл

Манай улс төмөр хийц эдлэлийн  дийлэнх хэсгийг БНХАУ-аас авдаг бөгөөд импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний чанар  муу, засвар  үйлчилгээ авах боломжгүй, хариуцлага хүлээдэггүй гэх мэт хүндрэл бэрхшээлүүд гардаг. Иймээс стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж манай компани 2011 онд металл хийц эдлэл боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Одоогийн байдлаар манай компани сардаа 1000тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд  том оврын хүнд жин бүхий хийц үйлдвэрлэх асуудлаар шаардлагатай түүхий эдийг цех рүү оруулах, бэлдэцийг  технологийн дамжлагын машин хооронд  шилжүүлэх, нарийвчилсан хэмжилт тэмдэглэгээ, зүсэлт хийх, нэгтгэх, гагнах, өрөмдөх буюу технологийн болон бэхэлгээний нүх гаргах, марклах, гадаргууны өнгөлгөө будаг хийх зэрэг боловсруулалтын процессын ажилбаруудыг гүйцэтгэх, хадгалалт, тээвэрлэлтэд ачих, бүүлгах зэрэг технологийн бүхий л шат дамжлагуудыг гүйцэтгэхэд шаардлагатай нөхцлүүдыг бүрэлдсэн. Ингэснээр бид төмөр каркасан барилга, төмөр гүүр, гүүрэн краны зам, цахилгаан дамжуулах шугамын ган тулгуур, цементийн агуулах зэрэг том оврийн төмөр хийц эдлэлийг чанарын өндөр түвшинд үйлвэрлэж байна.

Манай компани зураг төслийн дагуу бүхий л төрлийн хэмжээтэй төмөр каркасан барилгын төмөр хийц эдлэлийг үйлдвэрлэж, угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж өгч байна.