Хайлт хийх

  • Төмөр бетон хийц эдлэл

    Шинэ дэвшилтэд технологийг ашиглан стандартын шаардлага хангасан өндөр чанарын дараахи төмөр бетон хийц эдлэлүүдийг бэлтгэн нийлүүлдэг ба зураг төслийн дагуу бүхий л төрлийн төмөр бетон хийц эдлэлийг бэлтгэн нийлүүлнэ.

    Цааш нь
  • Метал хийц эдлэл

    Компани сардаа 1000тн төмөр хийц эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд  том оврын хүнд жин бүхий хийц үйлдвэрлэх асуудлаар шаардлагатай

    Цааш нь
  • Бетон зуурмаг

    Бетон зуурмагийн 2 үйлдвэртэй ба нэг нь цагт 180м.куб бетон зуурмаг нөгөө үйлдвэр нь цагт 120м.куб тус тус үйлдвэрлэх хүчин чадалтайгаас

    Цааш нь

    "УЛААНБААТАР БҮК" ХК


    “УЛААНБААТАР БҮК” ХК нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна.

    “УЛААНБААТАР БҮК” ХК нь анх 1984 онд “Байшин Үйлдвэрлэх Комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга байгуулалтын 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хот суурингуудын бүтээн байгуулалтыг бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлээр хангаж ирсэн байна.

    1998 оноос хувьчлалд орсон ба өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани хэлбэрт зохион байгуулагдсан ба 2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шинэ эрин цаг үетэй нийцүүлэн боловсронгуй болгон шинэчлэн хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлсэнээр өнөөдөр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүнээр хангах бүрэн бололцоотой болсон.

    Компанийн төмөр замын оролт, өндөр даацын гүүрэн кранууд, орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжүүд, хагас автомат хэмжилттэй чанарын хяналтын лаборатори, технологийн харилцан уялдааг хангасан зохион байгуулалт зэрэг үйлдвэрлэлийн цогц бааз, мэргэжлийн боловсон хүчин нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чанарын стандартын түвшинд, харьцангуй хямд өртгөөр гүйцэтгэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай нийлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

    Одоогийн байдлаар манай компани барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүний талаар тогтмол судалгаа явуулж, тэдгээрийг дотоодын түүхий эдээр өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэхийг зорин хэрэглэгчдэд богино хугацаанд чанартай, хямд өртөгтэй бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр  ажиллаж байна.

    Үйлдвэрийн нийт талбай-140,000м2
    Үйлдвэрийн барилгын талбай-25,000м2
    Захиргааны барилгын талбай- 6,000м2
    Бэлэн бүтээгдэхүүний задгай талбай-42,000м2
    Өөрийн төмөр зам-1,345м

    Алсын хараа: 
    Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэж, хэрэглэгчиддээ шинэ технологийн шийдлээр олон улсын стандартын үнэ цэнийг хүргэнэ.

    Эрхэм зорилго:
    Бид барилга дэд бүтцийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн хувьд монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна.

    Үнэт зүйлс:
    Бүтээгдэхүүн: Бид “бүтээгдэхүүнийн чанар”-ыг эрхэм болгон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй сайжруулан ажилладаг.
    Үйлчлүүлэгч: Бид “Үйлчлүүлэгчдээ сонсож” тэдний эрэлт хэрэгцээг хангахын төлөө ажилладаг.
    Компани ажилтан: Бид үргэлж шилдэг нь байна.

     

     


     

    Цааш нь
    1984

    Байгуулагдсан он
    151

    Нийт ажилтны тоо
    131'547'500

    Нийт хувьцааны тоо ширхэг
    44,068,412,500

    Компанийн зах зээлийн үнэлгээ