Хайлт хийх

Түүхэн хөгжил

  • 1984 он

    Улаанбаатар БҮК ХК нь "Байшин үйлдвэрлэх комбинат" нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдсан.

  • 1998 он

    Монгол улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани хэлбэрт зохион байгуулагдсан.

  • 2008 он

    Төмөр бетон хоолой, кольцо үйлдвэрлэх Испани услын Волтамикс төхөөрөмжийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Энэхүү үйлдвэр нь цагт 8ш үйлдвэрлэх хүчин чадалтай

  • 2011 он

    Хучилтын нүхтэй хавтан үйлдвэрлэх Испани улсын Тенсиланд шугам, төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь сард 20 000 метр хүчилтын нүхтэй хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай

  • 2009-2013 он

    Өндөр хүчдэлийн суурь, Нүхэн гарц, авто замын үндсэн болон L-хашлага, төмөр бетон суваг/ лотки/ гэх мэт үйлдвэрлэх шугамыг ашиглалтанд нэвтрүүлсэн.

  • 2013 он

    Төмөр замын бетон дэр үйлдвэрлэх Англи улсын RMS компанийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ үйлдвэр нь Жилдээ 350,000-500,000ширхэг бетон дэрийг үйлдвэрлэх хүчин чадалтай.

  • 2020 он

    Баз 4 бетон зуурмагын үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

  • 2021 он

    40мм хүртэлх зузаантай лист (6м урт, өргөн 2.2м) зүсэх автомат лазер машин метал цехийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.

  • 2021 он

    Өндөр буюу М1200 маркын бетон гаргах технологи нэвтрүүлсэн.

  • 2023 он

    Суман шилжүүлгийн бетон дэрийг Монгол улсад анхлан үйлдвэрлэж эхэлсэн.

  • 2023 он

    22мм зузаантай, 300мм хүртэлх диаметртэй труба, квадрат, швеллер зүсэх автомат лазер машин метал цехийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.

  • 2024 он

    Хүчитгэлийн шугам 40м, татах хүч 600тн өргөн 2 метр, 9,3-18,3м хүртэл трос /К-7/ үйлдвэртээ нэвтрүүлсэн.