Хайлт хийх

“ УЛААНБААТАР БҮК ” ХК-ИЙН ДЭРГЭДЭХ “ УББҮК ” СУРГАЛТЫН ТӨВ НЬ ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАНТАЙ БОЛЛОО

2019 оны 12 сарын 19
“ УЛААНБААТАР БҮК ” ХК-ИЙН ДЭРГЭДЭХ “ УББҮК ” СУРГАЛТЫН ТӨВ НЬ ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАНТАЙ БОЛЛОО

УББҮК сургалтын төв нь 2014 онд өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түшиглэн Гагнуурчин, Оосорлогч-дохиочин, Бетон арматурчин, Гүүрэн краны оператор мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх зорилгоор зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

 

ХНХС-ын 2017 оны А/50 дугаарын тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах журам”-ын дагуу 2019 онд сургалтын төвдөө үнэлгээний 4 ажилтан бэлтгэлээ.

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын 2 МОДУЛЬ сургалтыг амжилттай дүүргэж, ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛТАН болсон:

                      - Хүний нөөцийн менежер Б.Оюунтуяа

                      - ТБХЭЦ-ийн мастер Ц.Мөнгөнхуяг

                      - Чанар хяналтын инженер Ш.Ариунцэцэг

                      - Технологич инженер Б.Сапарбек

  нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

                         

                           

                                               “ УББҮК ” СУРГАЛТЫН ТӨВ

                                                                  2019 ОН