Хайлт хийх

“УЛААНБААТАР БҮК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2019 оны 03 сарын 19

“Улаанбаатар БҮК” ХК-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ 2019 оны 4-р сарын 24-ний  өдрийн 11:00 цагт Баянгол дүүргийн 20-р хороо, Дунд голын эрэгт байрлах Kомпанийн өөрийн байрны хурлын танхимд болно. 

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  1. 2018 оны компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Ногдол ашгийн талаарх ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
  3. ”Улаанбаатар БҮК”ХК-ийн 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн талаар танилцуулах;
  4. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
  5. Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны төсөв батлах.

      Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгоно.

       Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэрийн төсөл, түүнтэй  холбогдох баримт бичигтэй 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш үнэт цаасны компаниуд болон компанийн байранд ирж танилцаж болох бөгөөд ажлын өдрүүдэд 9.30-17.30 цагийн хооронд доорх утсаар холбогдоно уу.

Утас: 70001182, 88079542.

Хаяг: УБ хот, БГД, 20-р хороо, Дунд гол,“Улаанбаатар БҮК”-ийн байр

E-mail: law@ubbuk.mn, Baigalmaa@ubbuk.mn

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС: